УИХ-ын даргыг чөлөөлөх, эсэх тухай асуудлаар байнгын хорооны гишүүдийн санал тэнцлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар хуулийн дагуу нууцаар санал хураахаар болж тооллогын комиссыг Д.Хаянхирваа, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгууллаа.

УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу тооллогын комиссын гурван гишүүн хуралдаж, цаасаар нууцаар санал хураалт явуулах дарааллыг тогтов.

Үүнийг дараа комиссын гишүүн Б.Жавхлан санал хураалтад оролцох байнгын хорооны гишүүдийн нэрийг дуудаж нууцалсан саналыг саналын хайрцаг хийлгэсэн. Ингээд нийт 17 гишүүн саналаа өгсөн.

Саналыг тоолоход 8 гишүүн чөлөөлөхийг дэмжиж, 8 гишүүн татгалзаж, нэг гишүүний санал хүчингүй болов. Ингээд УИХ-ын тогтоолын төсөл баталж УИХ-ын чуулган 11:00 цагаас хуралдахаар боллоо.

Д.Хүдэр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ