Монгол улсад 100-гаас дээш насны 116 буурай амьдарч байна

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 23-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэхүү мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргажээ. Өндөр настнуудын 14 (12.1 хувь) нь эрэгтэйчүүд, 102 (87.9 хувь) нь эмэгтэйчүүд байгааг насаар авч үзвэл,

  • 100 настай 50 хүн,
  • 101 настай 28 хүн,
  • 102 настай 15 хүн,
  • 103 настай 6 хүн,
  • 104 настай 6 хүн,
  • 105 настай 5 хүн,
  • 106 настай 1 хүн,
  • 107 настай 2 хүн,
  • 108 настай 1 хүн,
  • 110 настай 1 хүн,
  • 112 настай 1 хүн байгаа аж.

С.Амар

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ