“АСАХ ГЭРЭЛ” гэрэл зургийн уралдаанд хамгийн залуу оролцогч Б.Ирээдүй шилдгээр шалгарлаа

UBS телевизийн санаачлагаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дэмжлэгтэй зохион байгуулагдсан “АСАХ ГЭРЭЛ” шоу хоёр он дамжин таван сарын турш үргэлжлэн явагдаж, өнөөдөр шилдгээ шалгарууллаа. Монголдоо анх удаагаа зохиогдсон гэрэл зургийн ТВ шоу нэвтрүүлэг нь оролцогч гэрэл зурагчдаа болон үзэгч олонд гэрэл зургийн үнэлэмж, мэдлэг, дээр нь мэргэжлээ сурталчилсан ач холбогдолтой уралдаант нэвтрүүлэг болсоноороо онцлогтой.
Нийтдээ 120 орчим оролцогч бүртгүүлснээс эхний даалгаврын дараа16 шилдэг гэрэл зурагчин шалгаран үлдсэн юм. Шилдэг 16 оролцогчдоо 10 даалгавар гүйцэтгэж хасагдах журмаар өрсөлдөв. “ Мэргэжил бүхэн сайхан” , “Байгаль”, Хөрөг, Фэйшн, Бүтээгдэхүүн, Агшин, Фото сурвалжлага, Асах гэрэл, Буухиа гэсэн даалгаврууд гүйцэтгэсэн юм.
Хамгийн сүүлийн шатанд шилдэг 4 оролцогч болох гэрэл зурагчин Б.Батгэрэл, Б.Ирээдүй, М.Мишээл, С.Хаш-Эрдэнэ нар үлдэж эцсийн шалгаруултад өрсөлдсөнөөс СУИС-ийн РТДСургуулийн зураглаач 2-р курсийн оюутан Булгантамирын Ирээдүй ялагчаар тодорлоо.
UBS TV хамтран хэрэгжүүлсэн “Асах гэрэл” тв шоу Монголын гэрэл зурагт нэгэн шинэ түүх нэмж, хагас жил шахам үргэлжилсэн тэмцээнээс дүрслэхуйн урлагийг гайхамшгийг нийтэд хүргэсэн олон шилдэг фоточид төрлөө.
UBS ТВ -ээс санаачлан, МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоотой хамтран зохион байгуулсан Асах гэрэл шоу, нэвтрүүлэгт амжилттай оролцон #ШИЛДЭГ_16 -д шалгарсаны зэрэгцээ МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны #ЖИНХЭНЭ_ГИШҮҮН боллоо.
2019 онд энэхүү төсөл 2-дахь удаагийн шалгаруулалтаа удахгүй зарлахаар зэхэж байна.

51300720_243721619874059_631979891868303360_n

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ