• Цоохор ирвэсийг хууль бусаар тээвэрлэн гаргах гэж байсныг илрүүлжээ

    Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 18-ны өдөр хууль бусаар Цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьжээ.

    Дэлхийд нэн ховор амьтаны жагсаалтад орсон тус цоохор ирвэсийг “Приус 30” маркийн авто машинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нарт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгагдаж байна.

    Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх болон холбогдох бүх төрлийн зөрчлүүдийг нь шалгаж, хариуцлага ногдуулах аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ