Хүүхдүүд Facebook-ээс эцэг эхийнхээ банкны картаар 28 сая гаруй ам.доллараар тоглоом худалдан авчээ

2008 оны 6-р сарын 23-аас 2014 оны 6-р сарын 25 хүртэл хугацаанд Facebook хүүхдүүдийн эцэг эхийнхээ банкны картаар хийсэн 13 сая гүйлгээнээс 28 сая гаруй ам.долларын орлого олсон гэж  Variety сэтгүүл мэдээллээ.

2012 онд эцэг эхчүүд нийгмийн сүлжээг буруутгаж, Facebook сүлжээн дэх агууламжийг худалдан авах боломжийг Facebook өөрөө хязгаарлах ёстой гэж шаарджээ. Гэсэн хэдий ч, Facebook ашгаа алдахгүйн тулд хэдэн жилийн дараам л сая хэрэглэгчдийн худалдан авалтыг хянах нэмэлт арга хэмжээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн байна.

2016 онд шүүх ажиллагаа дууссаны дараа “Facebook” нь нэхэмжлэгчдийн хүүхдүүдийн зарцуулсан хөрөнгийг нөхөн төлсөн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ