Хоригдлуудыг тээвэрлэж явсан машин осолдож, нэг хоригдол амиа алджээ

Энэ сарын 26-ны өдөр Булган аймаг дахь хорих 439 дүгээр хаалттай хорих ангийн 10 гаруй хоригдлуудыг тээвэрлэж явсан машин осолдож, нэг хоригдол газар дээрээ амьсгал хураасан талаар эх сурвалж мэдээллээ. Тэдгээр хоригдлуудыг мод бэлтгүүлэхээр машинд суулган авч явж байхад ийнхүү харамсалтай хэрэг гарсан байна.

Ослын улмаас нэг хоригдол газар дээрээ амиа алдсан бол гурван хоригдлын бие маш муу байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ