Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн АВАРГА боллоо

Олимп, Дэлхийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой өнөөдөр Нью Йоркын Бруклин “Barclays Center”-т хийлээ.

Тэдний хэн ялсан нь IBO холбооны Дэлхийн Аварга болох байсан ба тус холбооны Дэлхийн аварга цол эзэнгүй байсан юм. Ялагч нь WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсоныг албан ёсоор зарласан билээ.

Хоёр боксчины тулаан эхний хоёр үe биe биeнээ тандсан тоглолт хийн өндөрлөв. Гуравдугаар үe эхлэхэд Кинг Төгсөө илт илүүрхсэн тоглолт үзүүлж, цохилт нь оновчтой болж эхлэв. Маррeрогийн хувьд сөрөг довтолгоо хийж байсан боловч амжилт олохгүй байлаа.

12 үeийн турш тоглолт eрөнхийдөө тэнцүү өрнөж байсан ч Төгсцогтын оновчтой цохилт илүү байсан нь манай хүнд илүү боломж олгов. Мөн Маррeро хориотой цохилт хийн торгууль хүлээсэн юм. Тоглолтын сүүл хэсэгт Маррeро илт цуцаж байгаа нь мэдэгдэж цохилт довтолгоо нь байгаа онохгүй байсан юм. Ингээд 12 раундын тоглолт өндөрлөхөд шүүгч нарын шийдвэрээр Кинг Н.Төгсцогтыг ялсаныг зарлхлаа.

“Алдар” спорт хорооны А.Гантулга багшийн шавь Н.Төгсцогт 1992 оны зургаадугаар сарын 23-нд төржээ. Н.Төгсцогт 17-хон настайдаа сонирхогчдын боксоор дэлхийн ринг дээр үзүүрлэж, 2012 оны Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт 2014 онд Инчоны Азийн тоглолтын дараа мэргэжлийн бокст шилжиж, промоутер Аль Хэймоны багт орсон билээ.

Дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл хийдэг тэрээр 2015 оноос хойш 10 тулаан хийж, Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор, бусдыг нь хүнд цохилтоор ялсан билээ.

Клаудио Марреро Гузман нь энэ жил 29 настай, Доминиканы боксчин. Биеийн өндөр 173 см. Гарын алд 174 см, солгой. Сонирхогчдын боксоор 2008 оны Олимпийн наадам, 2007, 2009 оны Дэлхийн АШТ-д оролцож байсан.

2007 оны Пан Америкийн наадмын мөнгөн медальтай. 2010 оноос мэргэжлийн боксын рингэнд хүч үзэх болж, нийтдээ 25 тулаан хийснээс 23 ялж (17 КО), хоёр удаа ялагдсан. 2012 онд WBC -ийн Төв Америкийн аварга болж, хоёр удаа аварга цолоо хамгаалж байж. 2017 оны дөрөвдүгээр сард WBC, IBO-ийн аварга болж, дараагийн тулаанд бүсээ алдсан.

Хамгийн сүүлд өнгөрөгч дөрөвдүгээр сард тулаан хийж өрсөлдөгчөө эхний раундад нокаутаар ялжээ. Одоогийн байдлаар WBC-ийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ