• ММСУХ-ны ерөнхийлөгчид Ц.Батсайхан, Ч.Улаан нарын нэр дэвших гэнэ

    Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны /ММСУХ/ VII их хурал Корперрейт зочид буудалд болж байна. Их хуралд 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд их хурлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгоно.

    УИХ-ын дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ажлаа өгсөнтэй холбоотойгоор ММСУХ-ны Ерөнхийлөгчийг шинээр томилох гэж байгаа аж. ММСУХ-ны Ерөнхийлөгчид холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, алдарт уяач П.Сэргэлэн, “Эрдэнэс Монгол ” ХК-ий орлогч захирал, Тод манлай уяач Ц.Батсайхан, УИХ гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарыг нэр дэвшүүлэх сураг байна.

    Гэхдээ П.Сэргэлэн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн гэлцэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ