• Хятад, АНУ-аас хүйтэн дайны сэтгэлгээгээ орхихыг шаардлаа

    АНУ-ын үндэсний тагнуулын стратегийн тайланд “Орос, Хятад бол Америкийн гол аюул мөн” хэмээснийг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин ээлжит хэвлэлийн бага хурал дээр няцаалаа. Тэрбээр “Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. АНУ хүйтэн дайны хоцрогдсон сэтгэлгээгээ, аз сорьсон тоглоомоо орхихыг дахин шаардаж байна” гэж мэдэгдлээ.

    Хуа Чүнь-Ин “Хятад улс үргэлж энх тайван, хөгжлийн замаар явж, сэргийлэх чанартай батлан хамгаалах бодлого явуулна гэдгээ олонтаа нотолсон юм. Хятад улс бол энх тайвныг тогтоогч, дэлхий дахины хөгжилд хувь нэмэр оруулагч, дэлхийн дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн юм. Америкийн тал хүйтэн дайны сэтгэлгээ, аз сорьсон тоглоомоо орхиж, Хятад, Америкийн итгэлцэл, хамтын ажиллагаа, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай ажил хийхийг шаардаж байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ