Нийтийн тээврийн автобус шатжээ

Өнөө өглөө нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарчээ. Орбит, Тахилт чиглэлд явдаг том оврын автобус 06.30 цагийн үед зам дээр шатжээ. Үйлчилгээндээ гарах гэж байсан автобус болохоор гал гарах үед зорчигч суугаагүй байсан гэнэ.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цайз 16 захын хавьцаа “Улаанхуаран-Мах маркет” чиглэлийн автобус шатсан хэрэг гарсан. Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байсан юм.

Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Ийнхүү Солонгосоос авдаг хуучин автобуснууд шатсаар байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ