Орцонд эмэгтэй хүн зодож, дээрэмдсэн этгээдийг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ

2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр 17.25 цагт БГД-ийн зургадугаар хороо Сити 18 дугаар байрны 2 дугаар орцонд Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэн зодож, дээрэмдсэн хэрэг гарсан.  Эмэгтэй хүн зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, зургаан цагийн дотор илрүүлэн баривчилсан.

Тэгвэл баривлагдаад байгаа 29 настай Б.Баярцог нь Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019-01-23 –ний өдөр нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ