• Америкийн Флоридад банкинд хүмүүс барьцаалсан хэрэг гарч 5 хүн амиа алджээ

    Өчигдөр /01/23/ АНУ-ын Флорида мужийн нэгэн банкинд хүн барьцаалсан хэрэг гарч, олон хүн суманд өртснөөс, наад зах нь 5 хүн амиа алдсан байна. Цагдаа нар гэмт хэрэгтнийг буудалцааны эцэст баривчилжээ.

    Америкийн хэвлэлийнхний мэдээлснээр, энэ хэрэг Флорида мужийн Себринг хотын СанТраст банкинд гарсан бөгөөд одоо хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

    М.Баяр

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ