
1-р сарын 22-нд Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Германы баруун нутгийн Аахен хотод “Герман, Францын хамтын ажиллагаа, интеграцичлалын тухай гэрээ” буюу Аахены гэрээнд гарын үсэг зурсан байна. Герман, Францын олон салбарын хоёр талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, сорилттой хамтран тэмцэх зорилготой найрсаг хамтын ажиллагааны энэ гэрээ бол 1963 оны 1-р сарын 22-нд тус хоёр орны гарын үсэг зурсан “Элисейн гэрээ”-ний нэмэлт гэрээ юм.
Герман, Франц “Элисейн гэрээ”-нд гарын үсэг зурсны 56 жилийн ойн энэ өдөр “Аахены гэрээ”-г байгуулсан нь ер бусын ач холбогдолтой юм гэж гарын үсэг зурах ёслолд Меркель хэлсэн байна.
Меркель “Өнөөдөр Герман, Францын найрамдалд чухал ач холбогдолтой өдөр боллоо. Аахены гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр орон хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд шинэ хөдөлгөх хүч нэмэх, мөн өнөөгийн асар их сорилттой бид хамтран тэмцэхийг харууллаа. Бид онцгой эрин үед амьдарч байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй, шийдвэрээ заавал гаргаж, ирээдүй хойчдоомаш тодорхой үр дүнг хүлээлгэн өгөх цаг нь болсон” гэв.
Макрон “Европ тив хэрэв бие сэтгэл, ёс суртахуунаасаа салбал, өөрөө мөхөхтэй адил юм. Франц, Герман гэрээ байгуулсан нь гуйвшгүй бат халхавч байгуулж байгаа нь ард олныг хамгаалан, дэлхийн донсолгоотой байдлыг эсэргүүцэхийн төлөө юм” гэжээ.
Мөн тэрбээр “Өнөөдрийн дэлхий, өнөөгийн Европ тивд, Франц, Герман заавал удирдан дагуулагч байх үүрэг хүлээж, бүрэн эрх, ард түмнээ хамгаалах хэрэгтэй. Бид эх орондоо хайртай. Биднийг нягт холбох найрамдалд хайртай. Бид Европ тивд хайртай. Хайр байгаа учраас бид улам гуйвшгүй, улам их үүрэг хариуцлагаар Европ тивийн хөгжил, бүтээн байгуулалтыг ахиулна. Герман, Францын найрамдал бат оршиг, Европ тив бат оршиг.”
“Аахены гэрээ”-нд Европын интеграцичлал, эдийн засаг, аюулгүй байдал, байгаль орчны хамгаалалт, боловсрол зэрэг 7 салбарын 28 заалт багтжээ. Гэрээнд: хоёр орон цаашид цэргийн зэвсэглэлийн төлөвлөгөө, цэрэг офицерын бэлтгэл сургалт зэрэг цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. “Европ тивийн батлан хамгаалах холбоо” байгуулж, цэрэг дайны халдлагад өртсөн тохиолдолд харилцан тусална. Хоёр орон цаашид эдийн засаг, дипломат харилцааны бодлогын талаар улам нягт харилцаа тогтоож, Африк тивийн түншүүдтэй тогтоосон харилцаагаа хамтдаа ахиулна. Хоёр орон ирээдүйн сэдэвт шинэ бүтээмжийг эрэлхийлж, тогтвортой хөгжил, хиймэл оюун ухаан, дижиталжуулах үйл явц зэрэг талын зохицуулалтаа нэмэгдүүлнэ гэж тэмдэглэжээ.
Их Британи Европын холбооноос гарах, Европын олон орны улс төр баруун тийш эргэж, Францын дотоодод тогтворгүй байгаа өнөөгийн нөхцөлд, хоёр орон шинэ гэрээнд гарын үсэг зурсан нь Европ тивийн хөгжилд “Герман, Францын мотор”-ыг сэргээх, өөрчлөлтөөр дамжуулж Европыг дахин хүчирхэгжүүлэхийг хүссэнээ гаднынханд харуулж, “Европ тив улам эвтэй байх ёстой” гэсэн эерэг дохио өгч, 5-р сард хуралдах Европын парламентын сонгуульд таатай уур амьсгал бүрдүүлэхийг зорьсон нь илэрхий байлаа.
Их Британи Европын холбооноос гарах, Европын холбооны удирдагчид халаагаа өгөх, популизм өндийж байгаа зэрэг олон сорилттой тулгарч байгаа учраас Германы мэдээллийн хэрэгслүүд 2019 оныг Европ тивийн “хувь заяаг шийдэх жил” хэмээн нэрлэж буй.
Герман, Франц Аахены гэрээ байгуулсан нь тус хоёр орон Европын холбооны хувь заяаг шийдэх жилд Герман, Францаар төв болгон Европын холбоог хүчирхэгжүүлэхээр хийж байгаа шийдвэртэй алхам юм. Одоо Францад өрнөж буй “шар хантаазтаны хөдөлгөөн”-ний хямралд гүн автаад буй Макроны хувьд, энэ нь маш чухал. Ийм цаг үед Меркелийн үзүүлсэн хүчтэй туслалцаа юм. Энэ оны 5-р сарын сүүлээр Европын парламентын IX сонгууль болно.
Энэ нь Европын холбооны ирээдүйн чиг хандлагатай холбоотой том үйл хэрэг мөн. Сонгууль хүртэл хэдэн сарын хугацаа байгаа боловч Герман, Франц хоёр улс Европын комиссын дараачийн ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар ширүүн өрсөлдөж байна. Их Британи Европын холбооноос гарсны дараа Герман, Франц хоёр улсад Европын холбоог хамгаалах хүнд үүрэг ногдож байна.
Хоёр улс зөрчлөө хойш тавьж, хамтын ажиллагааг эрэлхийлэх ёстой. Энэ нь Европын холбооны нийтийн эрх ашигт нийцнэ. Европчууд эв нэгтэй байвал одоогийн дэлхийн бүх төрлийн сорилттой тэмцэж чадна. Энэ нь мөн Европын холбоо цаашид оршин тогтнох зайлшгүй нөхцөл юм. Иймээс, ямар ч түвшинд авч үзсэн Герман, Францын Аахены гэрээ бол Европын холбоо, мөн дэлхий нийтэд чухал нөлөөтэй нь мэдээж юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Read More on on that Topic: gereg.mn/news/13626 […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: gereg.mn/news/13626 […]