• Франц улс Google-д 50 сая еврогийн торгууль ногдуулав

    Францын Үндэсний мэдээлэл, эрх чөлөөний комисс албан мэдэгдэл хийж, АНУ-ын Google компани өгөгдлийн нууц байдлыг хамгаалах тухай тогтоолыг зөрчсөн учир Франц улс тус компанид 50 сая еврогийн торгууль ногдуулна гэжээ. Энэ нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн Европын холбооны “Өгөгдөл хамгаалах тухай дүрэм”-ийн дагуу хэрэгжүүлсэн анхны торгууль болжээ.

    2018 оны 5-р сард, Европ тивийн ашгийн бус нууцлал ба тоон эрхийн хоёр байгууллага Францын Үндэсний мэдээлэл, эрх чөлөөний комисст тус тус мэдүүлэг өгч, Google компани хэрэглэгчийн хувь хүний өгөгдлийг зохицуулахдаа “албаар зөвшөөрүүлэх” бодлого хэрэгжүүлж, тус компанийн цуглуулсан өгөгдөлдмаш олон хэрэглэгчдийн хувийн мэдээлэл багтсан бөгөөд эдгээр мэдээллийг хэрэглэгчид үл мэдэх нөхцөлд зар сурталчилгааны зориулалтаар ашиглаж байна гэжээ. Ийнхүү тус комисс тэр даруй тусгай ажлын хэсэг бүрдүүлэн шалгасан аж.

    Францын Үндэсний мэдээлэл, эрх чөлөөний комиссын мэдэгдэл  “Өгөгдлийг хамгаалах тухай дүрэм”-ийн тогтоолын дагуу, тусгай ажлын хэсэг Google компанийг хувийн хэрэглэгчдийн өгөгдлийг зохицуулахдаа ил тод байгаагүй, хэрэглэгчид байдлыг мэдэх мэдээлэл авахад хялбар бус, зар сурталчилгааны захиалгад өөрийн хүсэлтийн дагуу байх үр дүнтэй зарчим байхгүй зэрэг асуудал бий гэж үзжээ.

    Европын холбооны “Өгөгдөл хамгаалах тухай дүрэм” 2018 оны 5-р сарын 25-нд бүх гишүүн орнуудад албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь Европын холбооны түүхэнд интернетийн өгөгдлийн хяналт удирдлагын хамгийн хатуу хуулийн тогтоол гэгдсэн юм. Тогтоолыг зөрчсөн компани дээд тал нь 20 сая еврогийн, бүр олон улс дахь бизнес эрхлэлтийн хэмжээний 4 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр торгуулах ажээ.

    М.Баяр

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ