• Хөвсгөл нуур дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

    Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мөсний баяр” 3-р сарын 1-4-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан “Мөсний баяр-2019” арга хэмжээг зохион байгуулах комиссоос Хөвсгөл нуур дахь мөсний баярын талбайн мөсний зузааныг хэмжихэд 1.02 см зузаантай байна, энэ сарын 09-ний байдлаар.

    Мөсний баярын талбайг Хатгал тосгоноос 1 км 500 метрт Хүй толгойн урд зохион байгуулахаар шийдвэрлэж, авто машины зогсоолыг нуурын зүүн эрэг дээр 3 га орчим хуурай газар парклахаар тогтжээ. Мөн тус аймгийн МХГ-аас Хатгал тосгон, Ханх сумын Засаг даргын гаргасан Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарласанзахирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ