Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг шүүж байна

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.01.23/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12.00 цагаас эхлээд байна.

Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн юм.

М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 9-ны өдөр болж өнөөдөр шүүх хурлыг нь хийхээр товлосон юм.

С.Баатар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ