2019 онд дэлхий даяар аялсан жуулчдын тоо 1.4 тэрбумд хүрчээ

-2018 онд дэлхий даяар аялсан жуулчдын тоо 1,4 тэрбумд хүрч, өмнөх жилийнхээс 6 хувиар илүү байгаа тухай НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) мэдээллээ-

“2018 онд дэлхий даяар аялагч жуулчид жилийн өмнөхөөс 6 хувиар илүү аялал хийсэн нь нийт 1.4 тэрбумд хүрсэн бөгөөд энэ нь зөвхөн 2020 онд хүрэх боломжтой гэж найдаж байсан юм” гэж UNWTO мэдээлжээ.

Ойрхи Дорнодод 10%, Африк 7%, Ази, Европ 6%-аар аялагчдын тоо өссөн байна. Жуулчид өнгөрсөн жилийнхээс 3-аас илүү хувиар Хойд болон Өмнөд Америкт зочилсон.

UNWTO-ийн мэдээлснээр 2018 онд Европт жуулчлах олон улсын жуулчдын тоо 713 саяд хүрч, Өмнөд Европт жуулчдын тоо 7% -иар, Баруун болон Зүүн Европод 6% -иар өссөн байна. Их Британий брекситтэй холбоотойгоор Хойд Европт зорчиж буй аялал жуулчлал буурч байгаа байдал сайжирсангүй.

Ази-Номхон далайн бүс нутагт жуулчид 343 сая жуулчин, Хойд болон Өмнөд Америкт 217 сая жуулчид зорчжээ. 2017 оны 9-р сард болсон Ирма, Мариа хоёр хар салхины улмаас Төв Америк, Карибын тэнгисийн орнуудад жуулчлах явдал бага зэрэг /-2% / буурсан байна.

Африк тивд 67 сая, Ойрхи Дорнодод 64 сая хvн очжээ.

2019 онд дэлхийн жуулчдын тоо 3-4 хуиар өсөх төлөвтэй байгаа нь агаарын аяллын хүртээмжтэй байдалтай холбоотой бөгөөд хөгжиж буй орнууд, эхний ээлжинд Энэтхэг, ОХУ цаашлаад Ази, Арабын орнууд дахь аялалын тоо өсөх хандлагатай байна” гэж UNWTO тэмдэглэв.

М.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ