Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав

Хятадын Ардын банк, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо зэрэг 8 байгууллага “Шанхайн олон улсын банк санхүүгийн төв байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө (2018-2020)”-г хамтран боловсруулж, хэвлэлд нийтэлсэн байна.

Шанхай хот 2020 он гэхэд юанийн бүтээгдэхүүнээр гол болгосон банк санхүүгийн эх баялгийг тохируулах хүчин чадалтай, бүх дэлхийн банк санхүүгийн зах зээлийн статустай болно. Шанхай хотод өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх гол арга хэмжээг танилцуулжээ.

“Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г улам сайн биелүүлэхийн төлөө дэвшүүлсэн хөгжлийн зорилт ба үүрэгт Шанхай хот “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г тууштай хэрэгжүүлж, 2020 он гэхэд Хятадын эдийн засгийн бодит хүчин, юанийн олон улсын статуст нийцсэн олон улсын банк санхүүгийн төв байгуулж, бүх дэлхийн банк санхүүгийн төвд багтан орно гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ