Шүүх “Голомт”-ын Д.Баясгаланг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэлээ

АТГ-аас “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг энэ даваа гаригт дуудан байцаалт авсан төдийгүй ажлын байранд нь нэгжлэг хийсэн. АТГ энэ тухайд “Хойшлуулашгүй ажиллагаа явуулж, Д.Баясгаланг цагдан хорьсон” гэсэн мэдээлэл өгч байсан.

Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцээд Д.Баясгаланг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу “Голомт” банкаар дамжуулан, 4 сая ам.доллар шилжүүлсэн хэмээсэн.

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Т.Ганболд нарт хамаарах дансуудаас “Голомт” банк дур мэдэн зээлийн таталт хийсэн гэх утга бүхий зүйлс ч ярьсан байдаг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ