• Ардын уран зохиолч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлнэ

    2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Ардын уран зохиолч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болжээ.

    Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлээд байсан юм. Академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн аж.

    Шинжлэх ухааны академи энэхүү саналаа Монголын зохиолчдын эвлэлд хүргүүлсэн байгаа бөгөөд удахгүй тэд хуралдаж, баталгаажуулах юм байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний дотор буюу энэ сард багтаан Шведийн нобелийн хороонд мэдэгдэх ёстой гэнэ.

    Нобелийн шагналд нэр дэвшүүлэх зохиолч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч байх бөгөөд эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх шаардлагатай байдаг.

    Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 онд мөн Нобелийн “Утга зохиолын шагнал”-д нэр дэвшүүлж байсан юм. Мөн тэрбээр 2017 онд БНСУ-д болсон “Азийн өглөө” фестивалиас “Азийн тэргүүн найрагч” цол хүртсэн билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ