Л.Оюун-Эрдэнэ:Яаралтай дэгээр хэлэлцэхгүй гэвэл өнөөдрийн чуулганыг бойкотолно

УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хууль энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна. Энэ өдөр нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барихаа хууль батлагдсан өдөр хэлж байсан билээ. Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын таван гишүүн тогтоолын төслөө өргөн барилаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нэр бүхий 39 гишүүн тогтоолын төслийг өргөн барилаа. З.Нарантуяа гишүүн орон нутагт ажиллаж байгаа. Үдээс хойш ирээд өөрөө албан бичгээ өгнө. Ингээд 40 гишүүн болж байна.

Сая УИХ-ын даргатай уулзахад ирэх Мягмар гараг хүртэл хойшлуулах шаардлагатай гэж байна. Уг нь нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр хуулийг баталсан. Одоо Чуулганы хуралдаанд ороод бид горимын санал гаргана. Заавал Мягмар гарагийг хүлээх шаардлагагүй. Шаардлагатай бол Баасан гарагийн чуулганыг бойкотолно” гэж хэлээд УИХ-ын чуулганы танхим руу орлоо.

УИХ-ын чуулганы хуралдаанаас гарч ирээд дахин мэдээлэл хийхээ Л.Оюун-Эрдэнэ мөн хэлэв.

С.Баатар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ