М.Энхболд:Цагаан сараас өмнө УИХ шинэ даргатай болох ёстой

УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын 39 гишүүн өргөн барьсантай холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.

М.Энхболд: Өнөөдөр 1 дүгээр сарын 25. Энэ өдрөөс Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын 39 гишүүн 20 минутын өмнө надад УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн тогтоол өргөн барилаа. Энэ хуулийг яаралтай хэлэлцэх дэгтэй.  УИХ-ын даргын зөвлөл хуралдаж асуудлыг шийднэ. Захирамж гарч байж энэ асуудал шийдэгдэх ёстой. Энэ асуудлыг өнөөдөр 15.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай зөвлөлдөөд ирэх долоо хоногийн мягмар гаригт 09.00 цагаас ТББХ-г хуралдуулж, 10 цагаас чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх талаар санал солилцсон.

Энэ асуудлыг ирэх мягмар гаригт хэлэлцэх шалтгаан бий. Хуулийг хэрэглэхдээ Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр энэ хуулийг хэрэглэх заалттай. Тэгэхээр ирэх даваа гаригт Төрийн мэдээлэл сэтгүүл хэвлэгдэнэ.

Би сандал ширээтэйгээ зууралдаад байгаа юм байхгүй. Хуулийн дагуу огцроход бэлэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ. Дараагийн УИХ-ын даргыг Цагаан сараас өмнө томилуулах хугацааг ч тооцсон байгаа Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын даргаа томилж, төрийн гурван өндөрлөг бүрдэх ёстой гэж үзэж байгаа” гэлээ.

Д.Хүдэр

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ