Тод манлай уяач Ц.Батсайхан Уяачдын холбоог удирдана

Монголын Морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-г Тод манлай уяач Ц.Батсайхан удирдахаар болжээ. Тус холбооны VII их хурал өчигдөр /2019.01.24/ болж, тэргүүнээ сонголоо. Хуралд 670 төлөөлөгч ирж, 88 хувийн ирцтэй хуралджээ.

Монголын Морин спорт уяачдын холбооноос санаачлан өнгөрсөн жил өвлийн уралдаан зохион байгуулж, энэ үеэр унаач хүүхэд бэртэж гэмтсэнээр тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын дарга М.Энхболд саналаараа түдгэлзсэн билээ.

Үүнээс хойш тус холбоог дэд ерөнхийлөгч, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан П.Сэргэлэн удирдаж ирсэн. Харин энэ удаа “Айзам” хамтлагийн дуучин байсан Ц.Батсайхан ийнхүү удирдахаар болж.

Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул нэгэн.

Ц.Батсайханы товч намтар

  • 1990-1994 онд ОХУ-ын Новосибирск хотын Их Сургуульд суралцаж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн.
  • 1988-1992 онд Соёл, Урлагийн Их Сургуульд суралцаж, төгссөн.
  • 1975-1985 онд Улаанбаатар хотын 10 жилийн 40 дүгээр дунд сургуульд суралцсан

Ажлын дадлага, туршлага:

  • 2018 оны 7 дугаар сараас хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал
  • 2011-2012 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Мал хамгаалах сангийн Гүйцэтгэх захирал
  • 2008-2011 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал
  • 2007-2008 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн Гүйцэтгэх захирал
  • 2004-2007 онд “Симба” группын Ерөнхийлөгч
  • 1995-2004 онд “Цагаан Ноён” ХХК-ийн Ерөнхий захирал
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ