“Фортуна” Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн ч хойшлогдлоо.

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Р.Онон нарын шүүх хурлаар шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авч, Өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлууллаа.

“Фортуна” хэмээх Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан бол Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгасан.

Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татаад байгаа юм.

С.Баатар

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ