• ДХБ: Олон улсын худалдааны систем нурвал дэлхий дахин “харанхуй эрин үе”-д орно

    Давосын дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд өчигдөр “Олон улсын худалдаа”-ны талаарх салбар форум зохион байгуулж, олон улсын худалдааны чиг хандлагын талаар зөвшилцсөн байна.

    Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын ерөнхий захирал Роберто Азевего үндсэрхэг үзэлтэй удирдагчдын яриаг няцааж “Тэд улс орныхоо дотоод асуудлаар гадаадаас шалтаг эрж, бусдыг буруутгахаар оролдож байгаа бөгөөд худалдааг ивээх үзэл зэрэг “маш хялбар аргаар” асуудлыг зохицуулахыг эрмэлзэж байна. Хэрвээ олон улсын худалдааны систем нурвал дэлхий дахин “харанхуй эрин үе”-д орно” гэжээ.

    Тэрбээр “Олон улсын худалдааны өнөөгийн системд зохих өөрчлөлт шинэчлэл хийж болно. Эс бөгөөс устах аюултай болж, өөр тогтолцоо үүнийг орлохоор зүтгэж байна. Энэ өөр тогтолцоо ДХБ-д биш, харин олон улсын хамтын нийгэмлэгт сорилт учруулж байна. Хэрвээ ДХБ болон олон улсын худалдааны систем салангид болбол улс орнууд “харанхуй эрин үе”-д орно гэдгийг би баттай хэлж байна” гэж мэдэгдлээ.

    М.Баяр

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ