“ЖАСТ”-ын Ш.Батхүүд холбогдох залилангийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Жаст” групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтануудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт банк Пи Эл Си-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн, залилан мэхлэх аргаар их хэмжээний мөнгийг өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан хэргээр Нийслэлийн прокурорын газраас АТГ, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Стандарт банк Пи Эл Си нь Олон улсын Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрүүдээр нийт 92,685,803.16 ам доллар буюу 215,388,407,342.54 / хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр ХХК-д их хэмжээний хохирол учирчээ.

Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ