• Цөмийн зэвсэгтэй 5 орны хуралдаан Бээжинд болно

    Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-ин “Цөмийн 5 орны механизмын дарга орон болсны хувьд Хятад улс энэ сарын 30-нд Бээжин хотноо цөмийн 5 орны албан ёсны хурлыг зохион байгуулна” гэж мэдэгдлээ.

    Тэрбээр мөн “Хятад, Америк, Орос, Их Британи, Франц нь “цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй гэрээ”-ний дагуу цөмийн зэвсгийн орон юм. Гэрээг хэлэлцүүлэх явцад цөмийн 5 орны зохицуулалтын механизмыг аажмаар буй болгов. Тус 5 орон хоёр жилийн турш анх удаагаа албан ёсоор хуралдах гэж буй нь энэ юм. Сүүлийн өдрүүдэд талууд нягт харилцаж, Бээжингийн хуралдаанд идэвхтэй бэлтгэж байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ