• Гавж Д.Нямсамбуу:Энэ цахим ертөнцийг харж байхад бид халуун өвчнөөр энэлсэн хүмүүс шиг харагдах…

    2019-01-27

    Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу:

    …Атаа жөтөө бол лут чөтгөр юм даа. Уул нь хүний муу сэтгэлүүд буурахын хэрээр хүнд амгалантай гэж номонд буудаг. Муу сэтгэлийг халуун өвчтэй адилхан гэдэг. Муу сэтгэл нэмэгдээд байвал хүмүүс өөрийгөө мэдрэхгүй орилолдоод, чарлалдаад, алалдаад, уралдаал тайвширч чадахгүй болчихож байгаа юм.

    Энэ цахим ертөнц, жиргээг харж байхад бид үе үе халуун өвчнөөр энэлсэн хүмүүс шиг санагдах. Жаахан тайвшрах сан. Муу зүйлийг тоолгүй орхи гэсэн үг биш шүү, дийлэнх тохиолдолд бид амин хувийг ашиг сонирхлоороо л талцдаг. Дайсагнаад байгаа хүндээ хамгийн зэвүүн муу үг хэлчихвэл бах нь ханаад, тэр хэрээрээ өөрөө муухай үг сонсоод л. Халуун хамуу, маажаад байхын хэрээр л гоё байдаг юм биз дээ.

    Гавж Д.Нямсамбуугийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ