2019, 2020 онд дэлхийн эдийн засаг 3 орчим хувиар өснө

НҮБ-аас гаргасан “2019 оны дэлхийн эдийн засгийн байдал ба хэтийн төлөв” тайланд, 2019, 2020 онд дэлхийн эдийн засаг 3 орчим хувиар өснө гэж төсөөлжээ.

Тайланд, 2018 онд эдийн засгийн сэдэлтэй арга хэмжээний хөдөлгөгч хүчин буурахын дагуу, АНУ-ын эдийн засаг 2019 онд 2.5 хувиар, 2020 онд 2 хувиар буурах төлөвтэй байна. Хэдийгээр буурах эрсдэл бий боловч, Их Британи “Европын холбооноос гарах” зэрэг хүчин зүйлийн улмаас Европын холбооны ирэх хоёр жилийн эдийн засаг 2 хувиар, Хятадын эдийн засаг 2019 онд 6.3 хувиар өсөх төлөвтэй байна гэж дурдсан байна.

Тайланд, худалдааны маргааны нөлөөгөөр глобал худалдааны өсөлт 2017 оны 5.3 хувиас 2018 онд 3.8 хувь болсон юм. Урт хугацааны худалдааны хурцадмал байдал глобал эдийн засагт маш их сөрөг нөлөө учруулна гэж сэрэмжлүүлжээ.

НҮБ-ын ахлах эдийн засагч, эдийн засгийн хөгжлийн хэрэг эрхэлсэн нарийн бичгийн дэд дарга Эллиот Харрис: Худалдааны маргаан, өрийн дээд хэмжээ, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулж байна. Иймээс олон орон тулгамдсан асуудлыг зохицуулж, сорилтыг хамтдаа даван туулах ёстой гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ