С.Мөнхчулуун хотын дарга болоогүй байж болсон мэтээр хэвлэлүүдээр бичүүлж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг олонхийн саналаар сонгоод байгаа. Гэхдээ хотын мээр болох эсэхийг Ерөнхий сайд батламжлах ёстой.

Хотын даргад заалнаас нэрээ дэвшүүлж санал будлиантуулан байж гарч ирсэн С.Мөнхчулууны талаарх таагүй мэдээллүүд олон нийтийн дунд анхаарал татсаар байна. Тодруулбал НИТХ-аар хоёр удаа санал хураалт явагдсан.

Үндсэндээ эхний санал хураалтаар С.Амарсайхан 22 санал, С.Мөнхчулуун 21 санал авсан ч С.Амарсайханы нэг саналыг гурвалжин тэмдэглэгээ хийгдсэн гэдгээр хүчингүй болгож дахин санал хураалт явуулан С.Мөнхчулууныг дэмжсэн юм. Энэ үйлдэл тэргүүлэгчдийн болоод олон нийтийн хардлагыг ихэд төрүүлээд буй.

Үүнтэй зэрэгцэн С.Мөнхчулууны дүү сэлэм эргүүлсэн, хар тамхины хэрэгт хутгалдсан. Мөн түүний хамаарал бүхий компани нийслэлийн өмчийг хувьчлан авах гэж буй тухай мэдээллүүд ар араасаа хөвөсөөр байгаа билээ. Хотын даргаар албан ёсоор батламжлуулаагүй С.Мөнхчулуун ч өөрөө хэвлэлүүдэд хотын дарга болсон мэт удаа дараа ярилцлага өгч, дэмжүүлсэн сурталчилгааг ихээр хийлгээд байгаа юм.

С.Мөнхчулуун мөн өөрөө өөрийгөө цахим сүлжээнд харлуулан бичүүлж, эцэст нь цахим сүлжээгээр над руу маш их дайрч байна хэмээн өөрөө өөртөө жүжиг зохиогоод байна уу даа… Ерөнхий сайдын шийдвэр албан ёсоор гараагүй атал батламжилсангүй гэх мэдээлэл өнөөдөр асар хурдацтай тарж, хэвлэлүүд ч нэлээд бужигнаж, тэрээр өөрөө дахин олны өмнө гарч ярилцлага өгч харагдав.

Хэдийгээр сая гаран хүн амтай Нийслэл хотыг яаравчлан удирдлагатай болгох шаардлага бий ч гэлээ С.Мөнхчулуун ёс зүйтэй байж Ерөнхий сайдын албан ёсны шийдвэрийг хүлээх ёстой гэдгийг түүнд  дайх нь зүйн хэрэг.

С.Наран

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ