• БНХАУ, CNN агентлагийг далд санаатай худал мэдээлэл цацсан хэмээн буруушаав

    Өчигдөр Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдээлэл хийж “АНУ-ын CNN агентлаг нэгэн уйгар эмэгтэйн ярианаас эш татаж, Өрөмчийн шоронд хоригдож байсан 9 уйгар охин нас барж, хүү нь Өрөмчийн хүүхдийн эмнэлэгт нас барсныг тэр эмэгтэй нүдээр үзсэн гэж мэдээлсэн нь “далд санаатай худал мэдээ” юм” гэжээ.

    “Хятадын тал холбогдох хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн нэр хүндийг бодож, худал цуурхал мэдээ тараахгүй байхыг хүсч байна” гэж мэдэгдлээ.

    CNN агентлаг Миригул Турсун нэртэй уйгар эмэгтэйн өгсөн “Өөрийн нүдээр үзсэн” гэх мэдээллийг цацсан аж. Тэр эмэгтэй “Миний хүү 2015 онд Шиньжяны Өрөмчийн Хүүхдийн эмнэлэгт нас барсан бөгөөд түүнийг Өрөмчийн шоронд хорьж байхад 9 уйгар охин нас барсныг өөрийн нүдээр үзсэн гэж мэдээлжээ.

    Энэ талаар Хуа Чүнь-Ин “ГХЯ-ны төлөөлөгчдийн тамгын газар 1-р сарын 18-нд CNN агентлагаас энэ хэргийн тухай цахим шуудангаар ирүүлсэн асуултыг ихэд хүндэтгэж, ШУӨЗО-ны холбогдох салбартай даруй холбогдон байдлыг тодруулсан бөгөөд тэрхүү уйгар эмэгтэйн үнэн бодит байдалтай танилцсан юм. Гэвч CNN агентлаг үнэн бодит байдлын тухай бидний ажлын үр дүнг хүлээсэнгүй ташаа мэдээллийг шууд нэвтрүүлсэн” гэлээ.

    Миригул Турсуны хүү Өрөмчийн Хүүхдийн эмнэлэгт нас барсан тухай Хуа Чүнь-Ин шалгалтын үр дүнг нийтэлжээ.

    “Шалгалтын дүнгээр, Миригул Турсуны хүү Муайз уушгины үрэвсэл, тархинд ус хурсан өвчнөөр эмнэлэгт хэвтсэн юм. Түүнийг Миригул Турсун гэр бүлийнхэнтэйгээ хамт Шиньжяны Өрөмчийн Хүүхдийн эмнэлэгт хүргэж өгчээ. Иймээс CNN-ны мэдээлж байгаа Миригул Турсуны хүү Өрөмчийн Хүүхдийн эмнэлэгт нас барсан, “эмнэлэгт хэвтсэн учир шалтгааныг түүнд хэлээгүй ” гэх мэтийн мэдээлэл үнэнд нийцэхгүй, далд санаатай худал мэдээ юм” гэв.

    М.Баяр

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ