• “Петровис” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ч.Даваанямыг баривчилжээ

    Авлигатай тэмцэх газраас “Петровис” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ч.Даваанямыг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан баривчилжээ.

    Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын авлигын хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа юм. Мөн тус хэрэгтэй холбогдуулан “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг өчигдөр цагдан хорьсон юм.

    Ч.Давааням нь өнгөрсөн жил офшор бүсээс 4 сая ам.доллараа оруулж ирж байсан нэгэн билээ. Тухайн үед офшорт нуусан мөнгөө оруулж ирэхийг Ерөнхийлөгч Х.Баттулгын шаардлагаар АТГ-аас зарлаж байсан билээ. Уг нь 40-ээд хүн офшорт данстай гэгддэг ч тухайн үед Ч.Даваанямаас өөр хүн мөнгөө татаагүй билээ.

    Харин энэ удаа Ч.Давааням ийнхүү Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын авлигын асуудалд холбогдлоо.

    Д.Хүдэр

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ