• “Барселона” Испанийн аварга шалгаруулах тэмцээнд дараалсан 7 дахь хожлоо авлаа

    Испанийн аварга шалгаруулах тэмцээний 20-р тойрог үргэлжилж байна. “Барселона” талбай дээрээ “Леганес”-ыг хожлоо. Тоглолт 3: 1-ээр талбайн эздийн хожлоор дууссан.

    Усман Дембеле  (32 дахь минут), Луис Суарез (71), Лионел Месси (90) тус тус гоолдлоо. Харин эсрэг багаас Мартин Бреттвайит (57) цорын ганц гоолыг орууллаа.

    Ингэснээр “Барселона” Испанийн аварга шалгаруулах тэмцээнд дараалсан 7 дахь хожлоо авчээ. Каталанчууд 46 оноотой хүснэгтийг тэргүүлж, түүнээс 5 оноо дутуу Мадридын “Атлетико” хоёрт явна. Харин “Леганес” 22 оноотой 14-р байранд яваа аж.

    Өчигдрийн бусад тоглолтуудын үр дүн:

    “Бетис” – “Жирона” – 3: 2;

    “Вильярреал” — “Атлетик” — 1:1;

    “Леванте” — “Вальядолид” — 2:0;

    “Райо Валекано” – “Реал Сосьедад” – 2: 2.

    М.Баяр

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ