ОУВС дэлхийн 2019, 2020 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг буурууллаа

ОУВС шинэ тайландаа 2019, 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж, тус тус 3.5, 3.6 хувь болгосны зэрэгцээ бодлого тогтоогчид олон талт хамтын ажиллагаа өрнүүлж, худалдааны тогтолцоонд тулгарч буй өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулахыг олон оронд хандан уриаллаа.

Тайланд “Евро бүсийн эдийн засаг унасны нөлөөгөөр 2019, 2020 онд хөгжсөн эдийн засгийн цогцын өсөлтийн хурд удааширч, өсөлтийн ерөнхий хурдын хувьд өнгөрсөн оныхоос 2.3 хувиар буурвал энэ оныхоос 2.0 хувиар буурч, 2020 он гэхэд 1.7 хувьд хүрнэ. Мөн энэ жил хөгжиж буй эдийн засгийн цогцын өсөлтийн хурд багазэрэг удааширч, 4.5 хувь болон, 2020 онд дээшлээд 4.9 хувь болох хандлагатай байна” гэжээ.

Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав

ОУВС-гийн мэдэгдсэнээр “Хойшид Хятад, Америкийн худалдааны хэлэлцээрийн үр дүн, дэлхийн банк санхүүгийн орчны өөрчлөлт төсөөлөлд нөлөөлнө. Иймээс бодлого тогтоогчид хамтран ажиллах замаар худалдааны тогтолцоонд тулгарч буй өрсөлдөөн сорилтыг даван туулж, худалдааны өөрийн өртгийг бууруулан, татварын болон татварын бус аргаар худалдааны маргааныг зохицуулахыгуриалж байна” гэж мэдэгдлээ.

М.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ