“ГУЛАГ” музейн захирал Ленинийг оршуулах нь ОХУ-ын хувьд “урагшлах алхам” гэв

Өнөөдөр 70 жил оршин тогтносон социалист коммунист нийгмийг санаачлагч, сартваахь В.И.Ленин /Ульянов/ нас бараад 95 жилийн нүүр үзэж байгаа өдөр.

Владимир Лениний оршуулгыг булшлах нь Орос улсын хувьд “урагшлах алхам” болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрхийн Зөвлөлийн гишүүн, “ГУЛАГ”  Түүхийн музейн захирал Роман Романов ярьжээ.

Өнөөдөр нэгдүгээр сарын 21-ний Даваа гарагт Ленин нас бараад 95 жил болж байгаа юм.

“Одоо Лениний цогцсыг булшлах нь үнэхээр зөв гэж би бодож байна. Зарим бүлгүүдийн төлөөлөгчид өөрсдийгөө хамгаалагч хэмээн илэрхийлж болох ч, ерөнхийдөө Оросын хувьд энэ нь урагшлах алхам болно гэдгийг би ойлгож байна” гэж Романов РИА Новостид хэлжээ.

Түүний бодлоор Лениний оршуулгыг зөв талдаа явагдана, яагаад гэвэл олон үндэстнүүд Улаан талбайд орчин үед ч ийм оршуулга хадгалсаар байгааг гайхаж асуудаг аж.

“Мэдээжийн хэрэг, энэ нэр, бэлгэдэл нь үнэ цэнэтэй, чухал ач холбогдолтой бүлгүүд байдгаа, Гэхдээ Лениний нэр үнэ цэнэтэй, чухал ач холбогдолтой хүмүүст зориулсан технологийн тухай бодох хэрэгтэй, мөн хаашаа шилжүүлэх вэ” гэдгийг хэмээн тэр нэмж хэлэв.

Романов мавзолейд зөвхөн музейн үзмэр байх ёстой гэж үздэгээ бас илэрхийлжээ.

“ГУЛАГ” музей бол Зөвлөлт засаглалын үед улстөрийн хилс хэргээр олон зуун мянган хүнийг хорьж байсан Гулаг ольтрогоор нэрлэгдсэн музей аж.

М.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ