• Хятад улс 2019 оныг “Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил” болгов

    Хятадын Экологи, байгаль орчны яамны Агаарын орчны хэлтсийн дарга Лю Бинжян “2018 онд Хятадын агаарын чанар ерөнхийдөө сайжирсан, 2019 оныг “Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил” болгох учраас агаар улам сайжрах болно” гэж өчигдөр мэдэгдлээ.

    Лю Бинжян “2018 онд Хятадын том дунд 338 хотын стандарт хангасан цэвэр агаартай өдрүүд 80 хувьд хүрсэн. Эдгээр хотын РМ2.5-ын дундаж хэмжээ шоо метр бүрт 39 микро граммд хүрсэн нь 2017 оныхоос 9.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Бээжин, Тяньжинь, Хэбэй ба түүний эргэн тойрон, Хөх мөрний гурвалжин хойг зэрэг нутгийн РМ2.5-ын хэмжээ 2017 оныхоос 11.8, 10.8 хувиар тустус буурлаа. Бээжин хотын РМ2.5-ын дундаж хэмжээ шоо метр бүрт 51 микро грамм хүрсэн нь 2017 оныхоос 12.1 хувиар буурсан үзүүлэлт юм” гэжээ.

    Гэвч Хятадад агаарын бохир хийн ялгарал их хэвээр, үйлдвэрлэл, эрчим хүч, ачаа тээвэр, газар ашиглалтын бүтэц зэрэг талаар илэрхий асуудал бий бөгөөд Бээжин, Тяньжинь, Хэбэй ба түүний эргэн тойрон, Хөх мөрний гурвалжин хойг зэрэг асуудал төвлөрсөн гурван нутгийн бохир хийн ялгарлын хэмжээ бүх Хятадын дундаж хэмжээнээс 3-5 дахин их байгаа учраас Экологи, байгаль орчны яам бүх улсын байгаль орчин, агаарын чанарыг сайжруулахын төлөө хичээн зүтгэнэ гэж Лю Бинжян онцолсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ