• “Голомт”-ын Д.Баясгаланг байцааж, албан өрөөг нь нэгжээд саатуулжээ

    Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нарын хоорондох дөрвөн сая ам.долларын тооцооны зангилааг тайлах цорын ганц хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан гэдэг нь тэдний ярианаас тодорхой болсон.

    2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тэрбээр Чангаагийн Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгэхдээ “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байлаа.

    Ч.Бямбаа нь одоо Д.Дорлигжав болон түүний дүүтэй хамт хоригдож байгаа нэгэн билээ.

    Харин Д.Баясгаланг өчигдөр /2019.01.21/   АТГ-аас дуудаж байцаалт авчээ. Үүний зэрэгцээ прокурорын зөвшөөрлөөр түүнтэй  холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн байна. Ингээд “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг саатуулсан хэмээх яриа гарч эхэллээ.

    И.Болд

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ