Афганистанд цэргийн цогцолборт халдлага болж 126 хүн амиа алджээ

Афганистаны аюулгүй байдлын офицеруудын эсрэг цэргийн цогцолборт талибан хөдөлгөөнөөс  алан хядах ажиллагаа зохион байгуулж дэлбэрэлт, халдлага өртсөн 126 хүн нас баржээ. Вардак мужийн Майданшахр хотын цэргийн цогцолбор руу тэсрэх бодис бүхий машин дайран оржээ.

Үүний дараа цэргийн баазыг довтолж, жижиг зэвсгүүдээр галлажээ. Энэхүү галлалтаар хоёр хүн амиа алджээ. Кабулын эмнэлэгт  шархадсан 27 цэргийг илгээсэн байна.

М.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ