ОУВС эдийн засаг сулрах эрсдэлээс сэргийлэхийг уриаллаа

Олон улсын валютын сангийн тэргүүн дэд ерөнхийлөгч Дэвид Липтон “Дэлхийн эдийн засагт олон сорилт тулгарч байна. Эдийн засгийн цогцууд дараагийн ээлжийн эдийн засаг сулрах эрсдэлээс сэргийлж, эртхэн бэлтгэх хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

Д.Липтон ОУВС-гийн албаны вэб сайтад нийтэлсэн өгүүлэлдээ “Түүхийн сургамжаас үзвэл дараагийн ээлжийн эдийн засаг сулрах шинж тэмдэг илэрч эхэллээ. Ойрын үеийн дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах байдал, “санаанд оромгүй хөгжилд” бэлтгэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Эдийн засгийн цогцууд валютын бодлого, санхүүгийн бодлого, мөн банк санхүүгийн хямралын дараа байгуулсан хяналтын олон тогтолцоогоо ашиглан дараагийн ээлжийн эдийн засаг сулрах эрсдэлээс идэвхтэй сэргийлэх хэрэгтэйэ гэжээ.

Тэрбээр олон талт үзлийг хамгаалахыг чухалчилж “Олон талт байгууллага хямралыг зохицуулах, дэлхийн эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хамгаалах талаар чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн эдийн засгийн сорилтыг үр ашигтай зохицуулахын төлөө түүний өөрчлөлтийн үйл явцыг ахиулах хэрэгтэй” гэсэн байна.

М.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ