Монгол хүний жилийн спиртны хэрэглээ дарс, шар айрагны хэрэглээнээс 2-3 дахих их байна

2016 оны байдлаар дэлхий даяар зөвхөн архинаас үүдэлтэй нас баралтын тоо 175,000-д хүрсэн байдаг. ОХУ-ын хувьд 100 мянган хүн тутам 17 хүн архинаас үүдэлтэйгээр амь насаа алдав.

Харин Монгол улсын хувьд түүнээс ч илүү буюу 100 мянган хүн тутам 20 хүн архидан, согтуурсны улмаас нас баржээ.

Архи, согтууруулах ундааны төрөлд донтож, архины хамааралтай болсон хүмүүсийн тоог мөн л адил Монголчууд тэргүүлж байх юм.

2016 оны байдлаар архины хамааралтай хүмүүсийн тоог ОХУ 100 мянган хүн тутамд 17-аар тэргүүлж  Гренланд 100 мянган хүн тутамд 16-аар удаалсан байна. Монгол улсын хувьд 100 мянган хүн тутмын 15 нь архины хамааралтай гэж 2016 онд бүртгэгджээ.

Танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал та хэдийнээ архины хамааралтай болжээ.

  • Уух хэмжээгээ хянаж чадахгүй байх
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэхэд их цаг зарцуулах, эсвэл хэрэглэсний дараах биед үзүүлэх нөлөөллөөс гарч чадахгүй байх
  • Согтууруулах ундаа уухыг ихээр хүсэмжлэх
  • Олон удаагийн давтамжид архидан согтуурсны улмаас ажил, сургууль дээрх хэвийн үйл ажиллагаа алдагдах
  • Өөрийн эрүүл мэнд болон иргэн тойрны хүмүүст асуудал үүсгэж байгааг мэдсэн хэрнээ үргэлжлүүлэн архидан согтуурах
  • Нийгмийн үйл ажиллагаанд оролцохоо болих
  • Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон нөхцөлд /жолоо барих, усанд сэлэх/ архидан согтуурах
  • Согтууруулах ундаа хэрэглэснээр бий болох сэтгэл хөдлөл, ханамжийг илүү мэдрэхийн тулд илүү их хэмжээгээр уух
  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үед дотор муухайрах, хөлрөх, чичрэх шинж тэмдгүүд илрэх

Нэг хүнд ногдох дарс болон шар айрагны хэмжээ Монголчуудын хувьд харьцангуй бага байгаа нь сайрхууштай боловч нэг хүнд жилд ногдох спиртэн(жин, рам, виски, текүйла, архи) төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ 4-5 литр байх ажээ.

 

Г.Сүрэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ