Гэртээ орох гэж байсан эмэгтэйг цохиж унаган дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Орцондоо лифт хүлээгээд зогсож байсан эмэгтэйг араас нь орж ирсэн залуу уургалан авч унагаад цохиж нүдэн дээрэмдсэн бичлэг цахим сүлжээнд цацагдав. Эмэгтэйг цохиж унагачихаад хэд хэдэн цохин гар цүнхийг нь аваад зугтсан нь орцны камерийн бичлэгт бичигдэн үлдсэн байна. Хэрэг энэ сарын 19-ний өдрийн 17.25 минутад БГД-ийн зургадугаар хороо Сити 18 дугаар байранд гарсан аж.

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөх шалгах Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласнаар сэжигтнийг зургаан цагийн дотор буюу 22.25 минутад БГД-ийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

Сэжигтэн Б нь 29 настай бөгөөд урьд өмнө буюу 2016 онд “дээрэмдэх” гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан аж. Мөн 2018 онд дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ.

Харин хохирогч эмэгтэй 21 настай. Гэртээ орох гэж байсан хэмээн мэдүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ