• Ж.Батзандан гишүүн та миний гэр бүл рүү орж хэтэрхий орж, их дээрэлхэж байна

    УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиудыг батлах үеэр өчигдөр эхэлсэн УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Ж.Батзандан нарын маргаан дахин үргэлжиллээ.

    Ж.Батзангнийн хэлсэн үгэнд эдүүцсэн М.Энхболд дарга “Чуулганы хоёр өдрийн хуралдаан дээр энэ асуудлыг тавьж байна. “Би ийм хүргэнтэй байхыг хүсэхгүй байна” гэж хэлэхээр чинь “Тэгээд би яахын салах юм уу” гэж би хэлсэн.

    Гэтэл өнөөдөр “Сална гэсэн. Нутгийн олон маань битгий салаарай гэсэн” гэж мушгиж гуйвуулж байна. Та Сүхбаатарт хэдэн удаа очсон юм. Сүхбаатарт нэр дэвшиж үзсэн юм уу. Энэ хавиар л амиа аргацаагаад явдаг шүү дээ. Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна.

    Таны юм юмнаас зугатаадаг чинь үнэн. Өчигдрийнхөө ярьснаас зугатаах гээд л ийм байдал гаргаж байна. Та Оюутолгойн ажлын хэсгээс өөрөө өргөдлөө өгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гээд зугатаасан. Үнэн юм хэлсний төлөө хүний ар гэрийн амьдрал руу ордогоо боль. Батзандан гишүүн та миний гэр бүл рүү орж хэтэрхий их дээрэлхэж байна” гэлээ.

    И.Болд

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ