Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо

Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хэлэлцэж урьдчилсан хэлэлцүүлгийг түр хойшлуулжээ.

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 01 сарын 18-ны өдөр товлосон боловч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ийнхүү хойшлуулжээ.

Энэхүү хэргийн урьчдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минутад хийнэ.

С.Баатар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ