• #10yearschallenge Фэйсбүүкт ашигтай юу?

    Дэлхий даяар #10yearschallenge-д фэйсбүүкийн 5 сая 200 мянган хэрэглэгчид нэгдээд байна. Технологийн мэргэжилтнүүд Фэйсбүүк энэхүү чаленжийг хувьдаа ашиглаж байх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлсэн.

    KO Insights-ийн үүсгэн байгуулагч, технологийн салбарыг тэргүүлэгчдийн нэг Кейт О’Нил твитер хуудсандаа:

    #10жилийнөмнөчаленж нь хүний хөгшрөлтийн үйл явцыг Фэйсбүүкийн хиймэл оюун ухаанд ойлгуулах үнэхээр гайхалтай арга.

    Энгийнээр тайлбарлабал #10yearschallenge түлхүүр үгтэй фэйсбүүк пост орох тутамд тэдгээрийг хиймэл оюун ухаан өөртөө татан авч байгаа гэсэн үг юм.   Нэгэнтээ иймэл оюун ухаан хүний хөгшрөлтийг үйл явцыг ойлгосны дараа үүнийг сайнаар ч, эсвэл муугаар ч ашиглаж болно.

    Харин Фэйсбүүкээс “#10yearschallenge-ийг бидний оролцоогүйгээр хэрэглэгчид өөрсдөө гаргаж ирсэн” гэж хариултыг өгчээ.

    Хэрвээ үнэхээр хүний хөгшрөлтийн үйл явцын талаар мэдээллийн бааз үүсгэж байвал үүнийг юунд ашиглах боломжтой вэ?

    Гоо сайхны компаниуд хөгшрөлтийн үйл явц хурдан явагдаж байгаа зорилтот хэрэглэгчдийн тухай мэдээлэлтэй болно.

    Цагдаа нар сураггүй алга болоод удсан эсвэл урт хугацааны туршид эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнийг олохын тулд хүний зургийг хөгшрүүлэх алгоритмыг ашигладаг. Үүний адилаар ашиглаж боломжтой.

    Тэгэхээр таны зургийг хүний амьдралын үйл явцыг машинд заахаар ашиглаж байгаа юм биш биз?

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ