• В.Путин Сербийн Ерөнхий сайд Вучичийг Александр Невскийн одонгоор шагнав

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Серби улсад айлчилж байна. Тус улсын Ерөнхий сайд А.Вучичийг Александр Невскийн одонгоор шагнажээ.

    “Россия 24” суваг, ёслолын үеэр Путин Оростой хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Вучичид улсынхаа дээд шагналыг хүртээсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв.

    ОХУ-ын Ерөнхийлөгч, Вучич нь Москва, Белград хоёрын хооронд ойр дотно харилцаатай байхыг идэвхтэй дэмжигч гэдгээрээ алдартай бөгөөд түүний хувийн хүчин чармайлтаас үүдэн Орос, Сербийн хоорондын харилцаа нь олон улсын улс төрөөс харилцан хамааралгүй бөгөөд амжилттай хөгжиж буйг онцолжээ.

    1-р сарын 17-нд Путин Сербийн нийслэлд тухайн орны ерөнхийлөгчийн урилгаар нэг өдрийн айлчлал хийх үеэрээ Вучичийг өөрийн Аурус лимузинд суулган давхижээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ