• УИХ Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүдээс санал асуусан ч санал гараагүй тул хуралдааныг үргэлжлүүллээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Тэрбээр “Хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр батлах нь зүйтэй гэсэн санал гаргаж байнгын хорооны гишүүдээс санал хураахад 100 хувийн саналаар дэмжлээ.

    Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй саналын томъёоллоор санал хураахад хуралд оролцсон 15 гишүүнээс 15 нь дэмжиж 100 хувийн саналаар дэмжигдсэн. Тиймээс энэхүү хуулийг баталж өгнө үү” гэлээ.

    Чуулганы хуралдаан үргэлжилж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ