• Ө.Мөнгөнцацрал:Хятадуудын амьдралын хэмнэл нь тойрог хэлбэртэй байдаг шигээ бизнест ч тэгэж ханддаг

    МҮХАҮТ-ЫН Бээжин дахь төлөөлөгчийн газраас “Хятадын зах зээлд бизнес эрхлэх нь” сэдвээр ноос ноолуур болон цэвэр усны чиглэлээр бизнес эрхэлдэг 30 гаруй аж ахуй нэгжүүдийг төлөөлөлтэй уулзалтыг зохион байгууллаа.

    Уулзалтаар Хятад улсад хэрхэн бүтээгдэхүүнээ экспортлох тухай МҮХАҮТ-ын Бээжин дахь суурин төлөөлөгч Ө. Мөнгөнцацрал, дэлхийд өрсөлдөхийн тулд бизнесмэнд шаардагдар ур чадварын талаарх сонирхолтой илтгэлийг тус төвийн Сошиал медиа хариуцсан мэргэжилтэн Б.Саруулбаяр нар тавьлаа.

    Дэлхийн хэмжээнд сая сая ам.долларын ашиг олохын гол үндэс нь юу вэ?

    Бид хэрвээ экспортын бүтээгдэхүүн гаргахыг хүсч байгаа бол эхлээд дэлхийд юу хэрэгтэй, ямар шинэ зүйл хүсч байна вэ? гэсэн судалгаан дээр суурилсан байх хэрэгтэй ажээ.  Лэндмн, Lhamour, “Сайхан” шахмал аргал брэндүүдийн Монголын зах зээлээс дэлхийд танигдсан гол учир нь хэрэгцээ, шаардлаганд суурилсан судалгаа сайн байсантай холбоотой юм. “Сайхан” шахмал аргал гэхэд  чийгийг дардаг учраас БНСУ-ын арлууд дээр ихээр худалдаалагддаг байна.

    Мөн бизнес эрхлэгчид хэрэглэхэд тохиромжтой онлайн маркетингийн Mailerlite, Mailchimp, онлайн орчинд багаа удирдах боломжтой Trello, G Suite зэрэг аппликейшүүдийг ирсэн бизнес эрхлэгчдэд хэрэглэхийг зөвлөлөө.

    Сошиал медиа хариуцсан мэргэжилтэн Б.Саруулбаяр:

    Бидэнд дутагдаж байгаа чадвар бол” Дэлхий ямар шинэ зүйл хүсч байна вэ?” гэсэн судалгаатай харьцаж эхлэхгүй байгаа явдал.   Судалгаан дээр суурилан шинэ бүтээгдэхүүнийг за хзээлд гаргахаас биш “Би ийм юм хийж чадна. Энийгээ л зах зээлд өрсөлдүүлмээр байна” гэж болохгүй.

    Хятад улсад хэрхэн экспорт хийх вэ?

    МҮХАҮТ-ын Бээжин дахь суурин төлөөлөгч Ө. Мөнгөнцацрал :

    • Хятад хүмүүстэй хэлэлцээр хийн хамтарч ажиллахын тулд тэдний Guanxi буюу харилцааны онцлогыг нь ойлгох хэрэгтэй.
    • Хятадын хүмүүсийн харилцаа холбоо нь гэр бүл, найз нөхөд, бизнес харилцаа гэсэн хэсгүүдээс бүрддэг.
    • Хятад хоолны ширээний хэлбэр, амьдралын ерөнхий хэмнэл нь тойрог хэлбэртэй байдаг шиг тэдний бизнест хандах хандлага нь захирангуй, шулуун байдлаар илэрхийлэгддэггүй. Яг хийх гээд байгаа эсэх нь мэдэгдэхгүй хандлага үзүүлдэг нь гадны хүмүүст их төвөгтэй санагаддаг.
    • -Тэд хэн нэгэнтэй шууд бизнес харилцаанд ордоггүй. Харин найз нөхдийн хувиар  хэд хэдэн удаа хоолонд орон, бэлэг солилцсон таныг “Яг ямар хүн бэ?” гэдгийг мэдэхийг хүсдэг.  Харилцаа холбоо тогтоон, бие биенээ мэдсэн гэж үзсэний дараагаар бизнес яриаг эхлүүлбэл зохимжтой.
    • Монголчуудын хувьд “Шийдвэр гаргах хүнтэй нь л уулзая” гэдэг бол Хятадуудын хувьд  гүйцэтгэх албан тушаалын хүн нь тантай түрүүлж уулзахгүй. Харин өөрийн итгэмжлэгдсэн хүн буюу зуучлагчаар дамжуулан харилцана.
    • Тэд бизнес ашигтай гэдгийг мэдсэн ч сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй бөгөөд шийдвэр гаргах хүртэл нь хүлээцтэй хандах хэрэгтэй.
    • Тэд хамгийн эхэнд эрсдэлийг тооцон үздэг.  “Болно доо. Бүтнэ дээ” гэсэн ойлголт байдаггүй.

    БНХАУ-д экспорт хийх алхамууд:

    1. Танай бүтээгдэхүүн ямар ангилалд багтаж байгааг тодорхойлох
    2. БНХАУ-ын Худалдааны яамнаас импортын лиценз, квот шаардлагатай эсэхийг тодруулах, материал өгөх
    3. Хятадын стандартад танай бараа бүтээгдэхүүн нийцэж байгаа эсэхийг шалгах. /Үндэсний, техникийн, орон нутгийн, байгууллагын гэсэн нийт дөрвөн стандарт байдаг бөгөөд үндэсний стандартад нийт 27,000 бүтээгдэхүүн багтдаг/
    4. Шаардлагатай бол Хятадын зайлшгүй хийх баталгаажуулалт авах, өргөдлөө өгөх
    5. Танай бүтээгдэхүүн хаяг,шошго, сав баглаа боодлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах
    6. Хятадын хил дээр ирэхээс өмнө холбогдох хаяг, шошгыг наах
    7. Хилээр гарах шаардлагатай бичиг баримтыг бэлтгэх
    8. Хятадын гаальд бүтээгдэхүүний дээж шинжлүүлнэ. Ноолууран бүтээгдэхүүнд шаардлагагүй.
    9. Холбогдох татвар, хураамжийг цахим хэлбэрээр 24 цагийн дотор төлөх ёстой. Бүтээгдэхүүний орц, загвараас татварын хэмжээ тодорхой болно.
    10. БНХАУ-д экспортлогдох эрх нээгдэнэ.

    Ноолууран бүтээгдэхүүн экспортлох үед Монгол компанийy бүрдүүлэх материалууд: 

    1. Монгол-Хятад хоёр тал ноолууран бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулах/Экспорт, импортын эрхтэй байгууллагууд гэрээг байгуулна/
    2. Invoice-Баримт
    3. Монгол улсаас гарал үүслийн гэрчилгээг авах
    4. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацаа болон тоо хэмжээг тодорхой заасан байх/жил, сараар/

    Энэ том заах зээлд өрсөлдөхийн тулд манай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань үнээрээ, загвараараа эсвэл чанараараа онцгойрох ёстой болж байгаа юм.

    “Үнийн хувьд харьцуулалт хийж үзэхэд Хятадын хамгийн том ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж нйилүүлдэг “Ордос Ресурс” ХК-ийн бүтээгдэхүүний үнийг Монголын “Говь” ХК-ийн үнэтэй харьцуулахад дунджаар 100 юанаар хямд байдаг” гэж Бээжин дахь суурин төлөөлөгч Ө. Мөнгөнцацрал хэлж байна.

    Дээр дурьдсанчлан зах зээлд шинээр бараа, бүтээгдэхүүн гаргахад судалгаан дээр суурилсан байх хэрэгтэй.  Тэгвэл Хятад хүмүүс юу хүсч байна вэ? Тэдэнд юу хэрэгтэй вэ?

    Монгол хүмүүсийг маханд дуртайг Монголчууд бид бүгд мэддэг шиг Хятад хүмүүс юунд дуртайг судлах хэрэгтэй болж байгаа юм.

    МҮХАҮТ-ын Бээжин дахь суурин төлөөлөгч Ө. Мөнгөнцацрал:

    Хятад хүмүүс гадны юм байвал худалдан авах сонирхолтой байдаг. Тийм учраас зах зээл бол байна гэж харж байна.  Харин энэ том заах зээлд бараа, бүтээгдэхүүнээ борлуулахад тань манайхаас мэдээллээр хангах,  зөвлөгөө өгөх байдлаар хамтран ажиллаж , нэг ёсондоо манай байгууллага нь хөтчийн үүрэг гүйцэтгэх юм.

    Мөн нийт 617 сая хэрэглэгчидтэй Таобао сайт дээр Made in Mongolia талбар нээгдэх бэлтгэл ажлыг хангасан байна. Ингэснээр зөвхөн Өвөрмонголоор хязгаарлагддаг байсан зах зээл маань БНХАУ-ын өнцөг булан бүрээс худалдан авалт хийдэг Таобао сайт дээр албан ёсоор бараа, бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой болох юм.  Цагаан сарын баяраар нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
      МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
      БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

      Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
      авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл
      намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь
      тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан
      төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй
      интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон
      найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн
      надад туслаж болно гэж хэлсэн
      ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг
      надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа
      тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн
      Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй
      albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч
      итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан
      24 цагийн дотор би итгэж чадахгүй,
      би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна
      иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна,
      зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна
      (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн
      таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно
      (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай
      тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.
       Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

    Холбоотой мэдээ