• Монголд өрх толгойлон амьдарч буй эх 72 мянга, эцэг 19 мянга гаруй байна

    Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байгаа талаар мэдээлэл буй. Иргэд гадаадад ажиллах амьдрах болсноос энэ бүхэн үүдэлтэй байдаг аж. Нөгөө талаасаа ядуурал, ажилгүйдэл, архидалтаас үүдэн хүүхэд өнчрөх, өрх толгойлсон эцэг, эх нэмэгдэж байгааг ч албаныхан тайлбарладаг.

    Өнгөрсөн онд эдгээр үзүүлэлтүүд буурсан мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Үүнд үндэслэн нийгмийн холбоотой зарим мэдээллээр манай улсад 3.1 мянган бүтэн өнчин хүүхэд байгаа аж. Мөн өрх толгойлсон 72 мянган эх, 19 мянган эцэг байгаа бол ганц биеэрээ амьдарч буй өндөр настан 39.6 мянга байгаа гэсэн тоон мэдээллийг гаргажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ