• Ж.Батзандан: Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд З.Энхболд та хоёр надаар гарын үсэг зуруулж байсан шүү

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар -jfyhnalfuxnay vgyggxnlvgy УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хоёрын дунд маргаан гарав.

    УИХ-ын дарга М.Энхболд: Ж.Батзандан гишүүнд хандаж хэлэх үг байна. Ж.Батзандан гишүүн хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг хүн. Асуудал ярихаар алга болдог. УИХ-аар ЖДҮ-г ярьж эхлэнгүүт картаа сугалаад гараад явсан. Асуудал хэлэлцээд дуусахаар орж ирсэн.

    Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах үеэрээ Ж.Батзандан гишүүн долоо, найман хүмүүсийн хамтаар миний өрөөнд орж ирээд тэнд асуудал үүсэхэд цэнхэр малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд зугтаасан. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон жагсаалыг өдөөчихөөд бас зугтааж байсан.  Манай намын байрыг шатаахад оролцож л явсан. Ахынхаа тухай яриад, Хууль зүйн байнгын хорооныхоо тухай надтай яриад намынхаа эсрэг гарын үсэг зураад явж байсан хүн.

    60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа. Аягүй бол 2020 онд манай намаас УИХ-д нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Манай өвөө энэ намын чинь санаачлагч хүн байсан, буудуулж алуулсан. Ах нар маань бас энэ намд байсан, цөлөгдөж байсан. Одоо нэг ах маань байгаа. Өвөө маань яах вэ, ганц ахыг минь буудаад алчихав даа гэж би тантай уулзахдаа захиж байсан. Тэгж яривал та Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд Зандаахүүгийн Энхболд та хоёр надаар гарын үсэг зуруулж байсан шүү. М.Энхболд дарга аа, таны эхнэр манай нутгийн эгч, тэр эгчийг би зовоохгүй, муу хэлэхгүй. Та бол манай нутгийн хүргэн. Гэхдээ ийм хүргэнтэй байгаа даа би сэтгэл зовж байна.

    УИХ-ын дарга М.Энхболд: Тэгээд яах юм. Танай нутгийнх гээд би авгайгаасаа салах юм уу .

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан:  Таныг огцор гээд талбай дээр 50, 60 мянган хүн жагсаад байна. Танаас болж Монгол шатаж байна, танаас болж Улаанбаатар утаатай болсон. Та их газар зардаг хүн гэсэн. Энэ миний хажууд суудаг  нөхөр Дүнжингарав орчмынхоо газрыг зарсаар байгаа. Хотод газрын наймаа хийсэн чинь үнэн” хэмээн хэрэлдсэн.

    С.Баатар

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ