Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадынхны 36.6 хувь нь Хятад, 10.5 хувь нь Австрали

Манай улсад 95 орны 4.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад 4.3 хувиар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээллээ.

Эдгээр иргэдийн 3.7 мянга нь эрэгтэй аж. Харин иргэний харьяаллын хувьд:

-36.6 хувь нь БНХАУ-ын

-10.5 хувь нь Австрали улсын

-6.7 хувь нь ОХУ-ын

-6.1 хувь нт БНСУ-ын

-5.9 хувь нь АНУ-ын иргэн байна.

Гадаадын эдгээр иргэдийн 1.7 мянга буюу 36.7 хувь нь уул уурхай, олборлолтын чиглэлээр ажиллаж буй бол 918 нь боловсролын салбарт ажиллаж байгаа юм. Мөн 121 хүн барилгын салбарт ажиллаж байна

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ